Элчин сайд Л.Болд Нидерландын Амстердам хотын Хааны нэрэмжит Эдийн засгийн нийгэмлэг дээр болсон Монголын Их Гүрэн сэдэвт лекцэд хүндэт зочноор оролцов.

0

Элчин сайд Л.Болд 2024 оны 12-р сарын 9-ний өдөр Нидерландын Амстердам хотын Хааны нэрэмжит Эдийн засгийн нийгэмлэг дээр болсон Монголын Их Гүрэн сэдэвт лекцэд хүндэт зочноор оролцов. 

Уг илтгэлийг Профессор Габриэлле ван ден Берг тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монголын дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө болон бидний улс төр, соёлын өв өнөөдөр хэрхэн хадгалагдаж байгаа мөн морин өртөө, алтан гэрэгэ зэрэг дэлхий дахинд шинэчлэл авчирсан Монголын нээлтүүд болон соёлын өвийн талаар олон чухал асуудал хөндөгдөж, үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан юм.

Габриэлле ван ден Берг нь Лейденгийн Их Сургуулийн Иран ба Төв Азийн соёлын түүхийн профессор бөгөөд Тэрээр энэхүү чиглэлээр олон жил судалгаа хийсэн туршлагатай эрдэмтэн юм. 

Лейденгийн Их Сургууль нь 1575 онд байгуулагдсан Нидерландын хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Энэхүү их сургууль нь судалгаа, шинжилгээний өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж, олон улсад нэр хүндтэй эрдэмтэд, судлаачдыг төгсгөдөгөөрөө алдартай билээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *