Сүхбаатар аймагт хээрийн түймрээр 3 айлын гэр, хашаатай хонь өртөн шатжээ

0

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 13:10 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллажээ. Тус түймэрт 3 гэр, 1 өрхийн хашаатай хонь өртөж шатсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *