Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаагийн “МӨНГӨ УГААСАН“ хэргийг дахин хэлэлцүүлэхээр болжээ

0

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг өчигдөр /2024.12.11/ танилцууллаа.  Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаагийн “МӨНГӨ УГААСАН” хэргийг дахин хэлэлцүүлэхээр болжээ. 

Г.Байгалмааг анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэргээр яллаж, гурван сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хэргийг нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл хяналтын шатны шүүхээс Г.Байгалмаагийн холбогдсон МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пирамид орд” ХХК-аар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *