“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчдийг зарлалаа
Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг энэ сарын 19-нд “Аян залаат” зочид буудлын ёслолын танхимд зохион байгуулахаар болжээ.
Тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинацын эзнийг тодруулна. Тэгвэл шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон спорт тоглоомын багт нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо. Дээрх груван номинацын шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 80 гаруй сэтгүүлч, зүтгэлтний саналаар тодруулах юм.
МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос олгож эхэлсэн бөгөөд анхны “Бөртэ чоно”-ын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан түүхтэй. Харин өнгөрсөн байт харвааны тамирчин Б.Отгонболд шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэн болж байв. Энэ удаа шилдэг эрэгтэй тамирчинд 12, эмэгтэйд 18, багт таван нэр дэвшигч өрсөлдөж байна.
Шилдгүүдийг тодруулах санал хураалт өнөөдрөөс эхэлж, энэ сарын 18-нд дуусна. Улмаар шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин, нэг баг “Бөртэ чоно”-ын эзэн болох юм. Харин шилдгүүдээс хамгийн олон санал авсан цор ганц тамирчин шилжин явах цомын эзнээр тодорно. Нэр дэвшигчдийг танилцуулъя.
Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:
1. Л.Анхзаяа (Жүдо)-“Абу Даби 2024” ДАШТ-ий хүрэл медаль
2. Г.Баяндүүрэн (Самбо)-Байлдааны самбо бөхийн ДАШТ-ий алт, хошой аварга болсон
3. Б.Эрхэмбаяр (Жүдо)-“Абу Даби 2024” ДАШТ-ий 7-р байр, Азийн АШТ-ий алт, Абу Дабигийн их дуулга тэмцээний 5-р байр
4. Г.Ганбаяр (Хөлбөмбөг)-“Комарно” багийн хамтаар Словакийн 2-р лигийн тэмцээн түрүүлэв.
5. Э.Даваахүү (Буудлага)-Олимпын наадмын хийн гар бууны дасгалд шигшээ наймд шалгаран өрсөлдсөн Монгол Улсын анхны эрэгтэй тамирчин.
6. С.Жамбалжамц (Дугуй)-Олимпын наадамд эрхээ аван оролцсон дугуйн спортын төрлийн анхны тамирчин, Азийн АШТ-ий 8-р байр, Испани улсын “Burgos” мэргэжлийн дугуйн багтай гэрээ байгуулсан.
7. А.Гантулга (Бодибилдинг)-АНУ-д болсон “Мистер Олимпиа-2024” тэмцээний тусгай байр, БНХАУ, БНСУ-д болсон “Мистер Олимпиа”-гийн эрх олгох тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн
8. Б.Сэр-Од (Хөнгөн атлетик)-“Парис 2024” олимпод оролцсоноор 6 олимп дараалан оролцсон марафонч болж Гиннест бичигдсэн /марафон/
9. Т.Тулга (Чөлөөт бөх) – “Парис 2024” олимпын 5-р байр, Азийн АШТ-ий мөнгө, “Истанбул-2024” Олимпын эрхийн тэмцээний алтан медаль
10. Ц.Цогбадрах (Чөлөөт бөх)-Олимпын бус жингийн ДАШТ-ий хүрэл, Корей опен тэмцээний мөнгө, ОХУ-ын БХ-ын сайдын цомын тэмцээний алт
11. Э.Энхсайхан (Биатлон)- Европын залуучуудын аварга, ДАШТ болон IBU cup тэмцээнд шалгарч оролцсон
12. Б.Энхтамир (Усанд сэлэлт)-“Парис-2024” наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж, 50-р байр эзэлсэн.
Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид:
1. Г.Анужин (Хүндийг өргөлт)-Азийн АШТ-ий мөнгөн медальт
2. М.Анхцэцэг (Хүндийг өргөлт)- “Парис 2024” гурван олимпод оролцсон Монголын анхны хүндийг өргөгч
3. Б.Баасанхүү (Жүдо)- “Парис 2024” олимпын мөнгөн медаль, “Абу Даби 2024” ДАШТ-ий алт, Душанбегийн “Их дуулга”-ын алт, “Хонконг 2024” Азийн АШТ-ий алт. 2024 онд 31 барилдахдаа 24 ялж, долоо ялагдан 77.4 хувийн амжилт үзүүлэв.
4. О.Есүгэн (Буудлага)-“Парис 2024” урт бууны төрөлд шигшээ шатанд шалгарч, 7-р байр эзэлсэн Монголын анхны бууч, Дэлхийн цомын финалын тэмцээнд 6-р байр
5. Г.Монголжин (Жюү жицү)-Жюү жицүгийн ДАШТ-ий хүрэл медаль
6. Б.Мөнгөнзул (Шатар)-Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ-ий мөнгөн медаль
7. Б.Мөнхзаяа (Хөнгөн атлетик)-“Парис 2024” гурван олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй марафонч, Хөххотын марафоны аварга
8. Б.Нарантуяа (Снукер биллиард)-Дэлхийн цомын хүрэл медальт
9. Д.Отгонжаргал (Чөлөөт бөх)-: Загребын нээлттэй тэмцээний хүрэл, ААШТ-ий V байр, “Парис-2024” наадмын V байр, Унгарын Будапетад болсон дэлхийн чансааны тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
10. П.Орхон (Чөлөөт бөх)-“Парис 2024” Олимпын наадам 5-р байр, “Polyak Imre and Varga Janos Memorial” Дэлхийн чансааны хоёрдугаар тэмцээний хүрэл, Истанбулд болсон Олимпын эрхийн тэмцээний алт
11. Б.Уянга (Бодибилдинг)- АНУ-д болсон “Мистер Олимпиа-2024” тэмцээний тусгай байр, Японы Токиод болсон “Мистер Олимпиа”-гийн эрх олгох тэмцээнээс алтан медаль хүртсэн. “Мистер Олимпиа-2025” тэмцээнд оролцох эрхээ авсан
12.Б.Хулан (Чөлөөт бөх)-“Парис 2024” Олимпын наадам 5-р байр, Истанбулд болсон Олимпын эрхийн тэмцээний алт, Бишкект болсон Олимпын эрх олгох Азийн тэмцээний хүрэл
13. О.Хулан (Сагсан бөмбөг)-Гадаадын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт тоглосон Монголын анхны эмэгтэй легионер. Үндэсний дээд лигийн аварга
14. Г.Хишигсайхан (Хөнгөн атлетик)-2024 оны Ази тивийн аварга, “Токиогийн марафоны 8-р байр, “Парис 2024″ олимпын наадмын 47-р байр
15. С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх)-Олимпын бус жингийн ДАШТ-ий мөнгө, ААШТ-ий хүрэл
16. М.Энхжаргал (Бокс)-“Парис-2024” наадмын хүрэл медалийн төлөө тулалдсан Монголын анхны эмэгтэй боксчин
17. Л.Энхрийлэн (Жүдо)-“Парис 2024” олимпын 7-р байр, Душанбегийн “Их дуулга”-ын хүрэл, “Хонконг-2024” ААШТ-ий алт, “Абу Даби 2024” ДАШТ-ий 5-р байр
18. Б.Энххүслэн (Усанд сэлэлт)-“Парис-2024”олимпод оролцсон, улсын рекордыг олон удаа шинэчилсэн
Шилдэг спорт тоглоомын багт нэр дэвшигчид:
1. Сагсан бөмбөгийн шигшээ баг: 5х5 төрлөөр ААШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа.
2. “Улаанбаатар Энержи”: Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр 13 удаагийн “Мастерс” тэмцээнд оролцохдоо зургаан удаа плей-оффт шалгарч, гуравдугаар байр эзэлсэн.
3. 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг: Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн
4. Хасын Хүлэгүүд: Үндэсний Дээд лигийн аварга, Азийн клубуудын тэмцээний урьдчилсан шатанд оролцож, нэг хожсон.
5. Хоккей: 4-р дивизионы ДАШТ-ий алт, ААШТ-ий мөнгөн медаль хүртсэн.