12-р сарын 30-наас эхлэх 7 хоногт X-XII ангийн хичээл цахимаар орно
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасан.
Энэ заалтын дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарчээ.
Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног буюу 2024.12.30- 2025.01.03-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна гэж Боловсролын яамнаас мэдээлэв.