Айлуудын цахилгаан хэрэгсэл тог хэлбэлзсэнээс болж гэмтвэл сэлбэгийг нь авах эрхтэй

0

Ойрын өдрүүдэд төлөвлөж байршлыг нь зарлаагүй цахилгааны хязгаарлалт хийж эхлээд байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдсэн уг шийдвэр нь иргэдэд хүндрэл учруулж буй. Гэнэт тог тасарч хэлбэлзснээр иргэдийн цахилгаан хэрэгсэл гэмтэх нь нийтлэг. Энэ тохиолдолд хохирлыг хэрхэх талаар мэдээлэл хүргэе.

Эрчим хүчний тухай хуулийн тавдугаар бүлгийн 30 дугаар зүйл, хэрэглэгчийн эрх, үүрэг хэсэгт “Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” эрхтэй.

Хэрвээ таны цахилгаан хэрэгсэл дээрх агуулгад нийцэх нөхцөлд гэмтсэн бол,

  • Харъяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хохирлынхоо хэмжээг бичиж өргөдлөө 24 цагийн дотор хүргэнэ
  • Тухайн байгууллага нь холбогдох газар өргөдлийг хүргэж өгснөөр гэмтлийн шалтгааныг тогтоож, холбогдох нэгж рүү мэдээлнэ
  • Мэргэжилтэн гэмтсэн хэрэгслийг үзэж оношилно
  • Дүгнэлтийг мэргэжлийн комисс шалгаж, шатсан эд ангийг нь сольж өгнө

Бусад шалтгаанаар цахилгаан хэрэгсэл гэмтсэн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын тусгай комисс ажиллаж буруутныг тогтоодог.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *