Хариуцлагатай, байгальд ээлтэй брэндийг түлхүү сонгон үйлчлүүлэх хандлагатай худалдан авагчийн тоо 72 хувиар өсчээ
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлаа ангилан ялгах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл олгож, чиглүүлэх зорилготой “Дахин боловсруулцгаая-Go Recycle” арга хэмжээг өчигдөр /2024.12.12/ Новотел зочид буудалд зохион байгуулжээ.
Тодруулбал, тус арга хэмжээг “Өнгө Нэм” төрийн бус байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулсан байна.
“Дахин боловсруулцгаая-Go Recycle” арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон компанийн төлөөллүүд оролцож нэг хог хаягдлын нөлөө буюу хөрс хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, алсын хараатай уях судалгаа тайлан, зөвлөмж, туршлагаа хуваалцсан байна. Арга хэмжээний талаар “Өнгө нэм” төрийн бус байгууллагын тэргүүн М.Мөнхзаяа “Өнгө Нэм” төрийн бус байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Сүүлийн үед хэрэглэгчид хариуцлагатай, байгальд ээлтэй брэндийг түлхүү сонгон үйлчлүүлэх хандлагатай болж, таван жилийн өмнөхтэй харьцуулахад ийм сонирхолтой худалдан авагчийн тоо 72%-иар өссөн судалгаа гарсан байна. Гэтэл хог хаягдлыг булж, шатаах нь хүлэмжийн хий нэмэгдэх шалтгаан болж байгаа. Энэ утгаараа аж ахуйн нэгжүүд хог хаягдлын менежменттэй болж, ангилан ялгаж, хоёрдогч түүхий эд болгох нь компанийн нийгмийн хариуцлагаас хальж борлуулалтад ч нөлөөлөх асуудал болсон гэж болно” хэмээлээ.
Өнөөдрийн арга хэмжээг “Өнгө Нэм” төрийн бус байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулж байгаа юм.