Төв цэнгэлдэхийн “Өвлийн идэш” худалдаанд 16 аймаг оролцож байна
“Өвлийн идэш -2024” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Хоршоологчдоос-Хотынхондоо” уриан дор зохион байгуулагдаж байна.
ХХААХҮЯ, Шинэ хоршоо хөдөлгөөний ажлын алба, Нийслэлийн ЗДТГ хамтран “Өвлийн идэш -2024” үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд эхэллээ.
Малчдын хоршоод бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр шууд нийслэлийн иргэдэд хүргэх зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд 16 аймгийн 30 гаруй хоршоо 5 төрлийн 165 тонн махаар оролцож байна.