Улсын арслан Э.Оюунболдтой “ойр байдаг” бөхчүүдээс допингийн шинжилгээ авчээ

0

Монголын Допингийн Эсрэг байгууллага, МҮБХ-ноос бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын харцага Г.Бадрах, Булган аймгийн Сайхан сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Сумын заан Д.Төгс-Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Сумын заан Д.Отгонбаяр нарыг допингийн шинжилгээнд хамруулаад байгаа гэнэ. 

Эдгээр дунд Хэнтий аймгийн гурван бөх байгаа нь сонирхолтой. Тэр дундаа допингийн шинжилгээнд бүдрэн аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасуулсан Улсын арслан Э.Оюунболдын төрсөн нутаг Өмнөдэлгэр сумаас хоёр бөх шинжилгээ өгөөд байна. Бид шинжилгээ өгсөн бөхчүүдийн нэрсийг цувралаар хүргэнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *