УИХ-ын гишүүн Х.Баттулга, Э.Бат-Амгалан, Д.Батлут нар аравдугаар сард чуулганы хуралдаанд ганцхан удаа оролцжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны аравдугаар сарын ирцийн мэдээг хуралдаан зохион байгуулах хэлтсээс танилцуулж байна.
Аравдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулган 7 удаа болсон бөгөөд Х.Баттулга, Э.Бат-Амгалан, Д.Батлут нар ганцхан удаа оролцжээ. Нэгдсэн чуулганыг хамгийн их тасалсан нь П.Мөнхтулга гишүүн бөгөөд 3 удаагийн чуулган тасалсан байна.
- Гадаад томилолтоор Ч.Ундрам гишүүн 5, Т.Аубакир гишүүн 4, Ц.Туваан гишүүн 3 удаа,
- Орон нутагт Д.Батлут гишүүн 5, С.Ганбаатар гишүүн 3 удаа,
- Эмнэлгийн чөлөөтэй А.Ганбаатар гишүүн 5, Х.Болормаа гишүүн 4, Э.Одбаяр гишүүн 3, Д.Энхтүвшин гишүүн 3 удаа,
- Хоцорсон Б.Чойжилсүрэн гишүүн 6, Б.Батцэцэг гишүүн 5, Д.Ганбат гишүүн 5, Т.Доржханд нар 5 удаа хоцоржээ.
Аравдугаар сарын УИХ-ын нэгдсэн чуулганд 126 гишүүнээс 54 гишүүн 7 удаагийн бүрэн ирцтэй оролцсон байна.
Эх сурвалж: 24tsag.mn