С.Наранцогт: “Хөх нүүрсний үйлдвэр“-ийн гурван модулийг барьж, 2027 онд ашиглалтад оруулснаар утаа 80 хувиар буурна

0

Ерөнхий сайд, Засгийн газрын зарим сайд нар өнөөдөр Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Эрдэнэс Монгол Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Багануурын уурхайг түшиглэж баригдах үйлдвэрлэл, технологийн паркийн эхний үйдвэр болох хөх нүүрсний үйлдвэрийн танилцуулгыг хийлээ. Ингэхдээ тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Багануурын үйлдвэрлэл технологийн паркийг түшиглэж, нүүрс химийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Үйлдвэрийн үндсэн зорилго нь хүрэн нүүрсийг боловсруулж импортыг орлох олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ ондоо тендерээ зарлаж, оны сүүлчээр нэгдүгээр модулийг энэ ондоо барьж, хоёрдугаар модулийг 2026 онд, гуравдугаар модулийг 2027 онд байгуулах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотын утааг 2027 он гэхэд 80 хувиар бууруулна гэсэн үр дүнгийн хүлээлттэй байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *