MEC-ийн судалгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвшвэл хамгийн их дэмжлэгтэй байх улстөрчөөр МАН-аас Г.Занданшатар, С.Бямбацогт, АН-аас Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар нэрлэгджээ

images (35)

Эх сурвалж: Ubn.mn

MEC судалгааны байгууллагаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл олон нийтийн зүгээс хамгийн өндөр дэмжлэгтэй байх улстөрчдийн судалгааг хийжээ. Тодруулбал, тус судалгаагаар МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт нар хамгийн өндөр дэмжлэгтэй байгаа бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Б.Пүрэвдорж нарын нэрс тэргүүлжээ.

Харин рейтингийн түвшинг нь харвал, УИХ-ын гишүүн эдгээр улстөрчид дундаас хамгийн өндөр нь байгаа юм.

Тус судалгааг нийслэл болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 960 иргэнээс 2026 оны 8-р сарын 14-20-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.

Дашрамд дурдахад, намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хараахан тодруулаагүй байгаа ба зарим улстөрчдийн зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчид горилно гэдгээ илэрхийлээд буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, философич С.Молор-Эрдэнэ нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.

About Author