Х.Нямбаатар: 84 мянган айлд тараах давхар шаталттай эко зуух утаа бага ялгаруулж байна
“Нийслэлийн хэмжээнд 84 мянган айлын зуухыг солих шаардлагатай байна. Эхний ээлжинд 32 мянган айлын зуухны асуудлыг шийдвэрлэнэ” гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлэв.
Хотын дарга Х.Нямбаатар:
–Орон сууц, амины орон сууц, инженерийн шугам сүлжээ, дулаан хангамжийн асуудлаа шийдэж чадаагүй учраас ингээд зуух яндан яриад явж байна. Тэр шилжилтэд хүрэх хүртлээ агаарын бохирдлыг яавал богино хугацаанд бууруулах вэ гэдэг оролдлогын нэг нь энэ зуух байна. Энэ давхар шаталттай зуух нь Монгол улсын Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхээ авчихсан юм билээ. Өөрөө угаарын хийгээ шатаачихдаг, халсан хойноо утаа гардаггүй ийм зуух юм билээ. Нийслэлийн хэмжээнд 84 мянган айлын зуухыг солих шаардлагатай байна. Бид тендер зарласан байгаа. Эхний ээлжинд 32 мянган айлын зуухны асуудлыг шийдвэрлэнэ. Импортын барьцалдуулагч бас ашиглая гэж байгаа. Хийж чадах бүхий л зүйлсээ хийгээд туршаад явах нь зүйтэй гэж үзэж байна.
Түүнчлэн 198 мянган айлынхаа 50 мянган айлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр газ руу шилжүүлье гэж байгаа гэв.