Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2024.01.07) “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллахдаа П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тогтоолыг шүүхээс хүчингүй болгосонтой холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр “Жагсаал цуглаан болж байгаагийн ард П.Цагаан болон түүний хүү санхүүжүүлж байгаа. Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул мөн санхүүжүүлж байгаа. Учир нь эрх ашиг нь зөрчигдөж буй компанитай холбоотой” хэмээн хэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр (2025.01.08) Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Сануулахад, Р.Чингисийн дүү Р.Саруулын тухайд, тэрбээр МАН-ын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.