Инфографик: Баянзүрх дүүрэгт хамгийн их гэмт хэрэг бүртгэгдэж, ₮99 саяын хохирол учирсан байна
2024 онд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн статистик болон хохирлын хэмжээний талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
21 аймаг, 9 дүүрэгт 2024 оны байдлаар 44673 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд энэ нь 2023 онтой харьцуулахад 10 мянгаар нэмэгдсэн тоон үзүүлэлт юм. Бүртгэгдсэн гэмт хэрэг, хохирлын хэмжээг аймаг, нийслэлээр харьцуулсан график:https://flo.uri.sh/visualisation/21064834/embed
Графикаас харахад
- Есөн дүүргээс Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 8702 хэрэг бүртгэгдэж, 99 сая хохирол учирч
- Харин 21 аймгаас Орхон аймагт хамгийн их буюу 984 хэрэг бүртгэгдэж, 4 сая төгрөгийн хохирол учирсан байна.