П.Батчимэг: “Орано майнинг”-тай хийх гэрээг яаран оруулж ирсэн нь хариуцлагагүй үйлдэл

0

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Орано майнинг” компани Монгол Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар УИХ-ын тогтоолыг хэлэлцсэн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн П.Батчимэг асуулт асууж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Эдийн засаг, хөгжлийн яам Засгийн газрын мега төслүүдийг хөдөлгөх ганц яам. “Орано майнинг” компанийн оруулж ирж буй гэрээний төсөл дээр Эдийн засаг, хөгжлийн яам ямар үүрэгтэй оролцсон бэ?

Цацраг идэвхт бодис түүнтэй холбоотой ашигт малтмалын хайгуул, олборлох, хадгалах, борлуулах үйл явцад үүсэх байгаль орчны эрсдэл, хүн, мал түүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл зэрэг олон хүчин зүйлүүдийг хамруулсан даатгалын систем үйлчилдэг гадаад орнуудын туршлага байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээ дээр даатгалын асуудлыг яамнаас харж хариуцсан зүйл байна уу?

Өнөөдрийн гэрээний төсөл дээр ТУЗ буюу түүнийг дагасан арван гишүүнчлэл байгаа. Төсөл хэрэгжүүлэгч тал нь ганцхан төлөөлөлтэй байна гэсэн байгаа юм. Энэ бол үнэхээр ядмаг маш бага тоо гэж үзэж байгаа. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Ядаж дор хаяж гурван гишүүн, Компанийн тухай хуулиар хараат бус гишүүд хүртэл орж ирэх ёстой. Гэтэл манайх яагаад ганцхан төлөөлөл байлгаж байна вэ? Үүнийг дагасан муу үр дагаврууд гарч ирнэ. Үйл ажиллагааг хянах хяналтгүй болно.

“Орано майнинг”-тай хийх гэрээг яаран оруулж ирсэн нь Монгол Улсын Засгийн газрын маш хариуцлагагүй үйлдэл. Төр нь ийм сул хандлагаар гэрээнд хандвал дараагийн Оюутолгой болж хувирна л гэсэн үг гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *