“Гадаад бодлогыг эдийн засагжуулах нь толгойн өвчин болсон. Улстөрийн амралтад очиж байгаа юм шиг хэвтчихдэг нөхөд зөндөө”

0

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төсөл “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг шинээр томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бусад орны төрийн томчууд айлчлалаар ирэхдээ яаж Беларусь трактораа шахах вэ гэдэг үндсэн бодлого баримталдаг. Манай компаниудын тэлэлтийг яаж Польшийн зах зээлд хийх вэ. Польшийн технологийн асуудлыг яаж Монголд оруулж ирэх вэ.
Энэ улс хөдөө аж ахуйн салбарт Европын урдаа барьдаг орны нэг юм. Гадаад бодлогыг яаж эдийн засагжуулах вэ гэдэг Монголын хамгийн том толгойн өвчин болсон. Улс төрийн амралтад очиж байгаа юм шиг хэвтчихдэг нөхөд зөндөө” хэмээн ярив.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Сошиал дээр урьдчилаад ямар нэгэн байдлаар “тэр тийшээ
томилогдох гэнэ” гэсэн сэвээ яваад байдаг. Мэдээлэл хаана алдагдаж нийгмийг үймүүлээд байдаг талаар Гадаад Харилцааны Яам анхаарч, элчин сайдын томилгоонд явагдаж буй төлөвлөгөөг албаны нууц гэдгээр авч үлдмээр байна.
Цаашид 22 элчин сайдын асуудал орж ирнэ гэх мэдээллийг сошиал дээрээс авсан. Ямар нэгэн
байдлаар хэн нэгэн хүнийг сорчилж аваад нийгмийн сүлжээгээр явуулж байгаа нь буруу юм.
Улс төрч хүн элчин сайдаар томилогдож болохгүй гэсэн заалт байхгүй” гэв.
Харин үдээс хойших хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”. Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *