Л.Золбаатар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон ч дараагийн Ерөнхий сайд хэн байх нь тодорхойгүй
2025 оны нэгдүгээр сарын 11 буюу маргааш төв талбайд “Засгийн газар огцор” шаардлагатай иргэдийн жагсаал зохион байгуулагдах гэж байна. “МЭК” судалгааны байгууллагаас уг жагсаалын талаарх иргэдийн байр сууринд үндэслэж дараах судалгааг гаргажээ.
“МЭК” судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар:
-Нэгдүгээр сарын 11 буюу маргааш төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаалыг хэсэг хүмүүс зохион байгуулахаар болсон байна. “МЭГ” судалгааны байгууллага Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг мянга гаруй иргэдийн дунд судалгаа явуулсан.
- Жагсаалыг дэмжсэн 20 хувь
- Дэмжээгүй 46 хувь
- Ямар ч байр суурьгүй 33 хувь иргэд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох шаардлагатай эсэхийг асуухад
- Заавал огцрох ёстой 23 хувь
- Огцрох шаардлагагүй 42 хувь
- Байр суурьгүй 35 хувь байна.
“Яагаад огцруулах шаардлагатай вэ?” гэхээр иргэдийн бодит орлого буурсан. Хулгайч нарт хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн хийж бүтээсэн ажил одоогоор тодорхой бус байна гэх тайлбаруудыг өгсөн.
-“Засгийн газрыг огцруулахгүй байх үндэслэл нь” Л.Оюун-Эрдэнийг орлох хүн байхгүй. Жагсаал зохион байгуулж буй хүмүүс Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд хэн дараагийн Ерөнхий сайд болох нь тодорхойгүй. Октябрийн хувьсгалыг В.И.Ленин, Л.Д.Троцкий манлайлж байсан. Францын хувьсгалын удирдагч Робеспьерт Наполеон байсан. Гэх мэтчилэн жагсаалыг удирдах манлайлагч байхгүй байна. Тэгэхээр иргэдийн дэмжлэг байхгүй байгаа нь ойлгомжтой. Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэдэг асуулт дээр жагсаал зохион байгуулагчид онгорхой хариултгүй байна.
Зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтвортой ажиллаж, эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой гэж үзэж байна.
Бид олон Ерөнхий сайдыг унагааж байсан. Ажил хийх боломжийг нь олгооч ээ гэдэг байр суурьтай байгаа гэв.