ДЭМБ-ЫН БНХАУ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

0

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан баг БНХАУ-д ажиллах үедээ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Мартин Тэйлор болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Албан уулзалтын үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Мөн түүнчлэн тус улсын эрүүл мэндийн тогтолцоо, хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн үеийн ноцтой байдлын үеийн хариу хэмжээний бэлэн байдлыг хангахад тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон бусад байгууллагын хамтын ажиллагааны талаар Монголын Улсын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрээр Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад тус улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон бусад харьяалах байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож, энэхүү айлчлалыг зохион байгуулсан Монгол Улс дахь болон БНХАУ дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *