48 КГ ЖИНД ШИНЭ АВАРГА МЭНДЭЛЛЭЭ
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг бол монголчуудын амжилт гаргадаг уламжлалт жин.
Гавьяат М.Уранцэцэг, Б.Баасанхүү нарын олимпын дэвжээнээс медаль хүртэж байсан энэ жинд өнөө жил шинэ аварга мэндэллээ.
“Женко” клубийн залуу тамирчин Ж.Анударь 10 гаруй минут үргэлжилсэн финалын хүнд барилдаанд хашир мастер Г.Наранцэцэгийг торгуулиар ялж, улсын аварга цолыг анх удаа хүртэв.
Тэрбээр өмнө нь улсын аваргад үзүүрлэсэн амжилтаа ийн ахиулсан юм.
Улсын гурван удаагийн аварга Г.Наранцэцэгийн хувьд дөрөв дэх мөнгөн медалиа зүүж байна.
Түүнчлэн залуу тамирчин Ж.Энхбулаг, Т.Отгонжаргал нар насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртлээ.
48 кг-ын дүн
1.Ж.Анударь (Женко)
2.Г.Наранцэцэг (Алдар)
3.Ж.Энхбулаг (Гүрү дожо)
3.Т.Отгонжаргал (Мон Алтиус Цагаанбаатар академи)