Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт

Хүүхэд насандаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт

Эх сурвалж: 24tsag.mn

Бид та бүхэнд өнөө жилийн улсын баяр наадамд цол хүртэж, цолоо ахиулсан шилдэг хүчтэнүүдийг цувралаар онцолж байна. Энэ удаад бид Улсын начин цол хүртсэн Э.Мөнхбаатарыг онцолж байна.

БАРИМТ 1

1995 оны долдугаар сарын 02-нд төрсөн. Удахгүй 30 нас хүрнэ. 

БАРИМТ 2

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул. 

БАРИМТ 3

“Хилчин” спорт хороо, Чойрын Богд дэвжээ, Шивээ Овоо ХХК, Тэс Сүмбэр ХХК-ийн бөх.

БАРИМТ 4

182 см өндөр, 150 кг жинтэй. 

БАРИМТ 5

2010 онд 15 насандаа Сумын заан болжээ. Улмаар 2015 онд цолоо баталсан. 

БАРИМТ 6

2017 онд 22 насандаа Аймгийн арслан цол хүртэж, уг цолоо 2019 онд баталсан. 

БАРИМТ 7

2018, 2021 онд аймгийн баяр наадамд шөвгөрчээ. 

БАРИМТ 8

Аймаг, цэргийн цолтны барилдаанд өмнө нь гурван удаа түрүүлж байсан. Эхнийх нь 2023 онд болсон Ховд аймгийн Алтай сумын харьяат, МУГТ, улсын өсөх идэр начин Адуучийн Баатархүүгийн нэрэмжит барилдаан байв. Тэрбээр найм даван түрүүлэхдээ зургаагийн даваанд Аймгийн арслан Е.Көптилекийг, долоогийн даваанд Аймгийн арслан Ц.Төмөрцоожийг, наймын даваанд Аймгийн заан Б.Баянсүхийг хаяжээ. 

БАРИМТ 9

Удаах нь 2024 онд болсон Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан байв. Уг барилдаанд тэр зургаагийн даваанд Аймгийн арслан Т.Дүүрэнсаранг, долоогийн даваанд Аймгийн арслан П.Жаргалсайханыг, наймын даваан Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг хаяжээ. 

БАРИМТ 10

Улмаар 2025 оны Бүх цэргийн баяр наадамд түрүүлснээр уг шатны барилдаанд гурав дахь түрүүгээ хүртэж, Бадрангуй чимэг хүртсэн.

БАРИМТ 11

Мөн тэрбээр аймаг цэрэгт гурав, улс аймагт хоёр удаа үзүүр булуусан хүчтэн. Тухайбал, 2020 оны АПУ ХК-ийн нэрэмжит Богдхан хайрханы хишиг барилдаанд Улсын аварга О.Хангайд унан үзүүрлэж байсан. 

БАРИМТ 12

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд нэг удаа тав, нэг удаа зургаа давж байжээ. 

БАРИМТ 13

Цэргийн наадамд өмнө нь зургаан удаа зодоглож, нэг удаа гурав давсан нь хамгийн өндөр амжилт байв. 

БАРИМТ 14

Дөрвөн жилийн өмнө өвдгөндөө хүнд гэмтэж, эд байсан амжилт нь буурсан ч тэр эргэн ирж байна. 

БАРИМТ 15

Бүх цэргийн баяр наадамд түрүүлэхдээ дөрвийн даваанд өнөө жил Улсын заан болсон Аймгийн начин Б.Сундуйжавыг, тавын даваанд Аймгийн заан Ж.Хатанзоригтыг, зургаагийн даваанд өнөө жил Улсын начин болсон Аймгийн арслан А.Нармандахыг, долоогийн даваанд Аймгийн арслан Ц.Төмөрцоож, үзүүр түрүүнд өнөө жил Улсын начин болсон Аймгийн арслан Э.Баасанжавыг тус тус хаясан.

БАРИМТ 16

Тэрбээр Бүх цэргийн баяр наадамд Говьсүмбэр аймгаас түрүүлсэн анхны бөх билээ. 

БАРИМТ 17

Э.Мөнхбаатар улс, аймгийн цолтны барилдаанд өнгөрсөн намар нэг удаа түрүүлсэн. Тэгэхдээ Улсын шинэ арслан Э.Батмагнайг хаяжээ. 

БАРИМТ 18

Тэр мөн улс, аймагт 4 удаа их шөвөгт шалгарч байжээ. 

БАРИМТ 19

Харин аймаг, цэргийн цолтны барилдаанд 6 удаа их шөвөгт шалгарсан байна. 

БАРИМТ 20

Тэр бол Улсын арслан Д.Азжаргалаас хойш 24 жилийн ард Говьсүмбэрээс мэндэлсэн Улсын цолтон юм. 

БАРИМТ 21

Тэр мөн Говьсүмбэрийн хоёр дахь Улсын начин цолтон, хоёр дахь улсын цолтон юм. 2002 онд Д.Азжаргал арслан Улсын начин болж байлаа. 

БАРИМТ 22

Тэрбээр өнгөрөгч Алтан цомын төлөөх тэмцээнд Миг Даатгал ХХК, Хушхан ХХК-ийн “Эв Монгол” багаас 27 барилдаж 11 даваа авсан. 

БАРИМТ 23

2024 оны Алтан цомоор Увс аймгийн эсрэг тав барилдаж тав давж байсан. 

БАРИМТ 24

Түүнтэй адил МӨНХБААТАР нэртэй хоёр Улсын цолтон байдаг нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар, Ховд аймгийнг Чандмань сумын харьяат Улсын начин И.Мөнхбаатар нар юм.

About Author