Б.Батцэцэг: Д.Одбаярыг ерөнхий консулаар суухыг Хонконгийн тал зөвшөөрсөн
ҮХЦ-ийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж байсан Д.Одбаярыг өнгөрсөн оны аравдугаар сард ерөнхий консулаар томилсон.
Тодруулбал, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэрийг Засгийн газрын 145 дугаар тогтоолоор гаргасан билээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
–Д.Одбаяр өөрөө Хонконг хотод сурч байсан юм байна лээ. Орос, англи хэлтэй. Хууль зүйн салбарын өндөр мэдлэгтэй гэх үндэслэлүүдийг гаргаж тавьсан. Айлын тал зөвшөөрлийг нь өгсөн. Бид дотооддоо томилгоо хийхдээ хууль хяналтын тодорхойлолт авдаг. Ямар нэгэн ял шийтгэлгүй. БНХАУ-аас Д.Одбаярыг хүлээж авах эсэхээ шалгасан. Ингээд Д.Одбаярыг ерөнхий консулаар томилоход татгалзах зүйлгүй гээд зөвшөөрөл өгсөн байгаа.
Харин Ардчилсан намын саналаар С.Эрдэнэ даргыг Чикаго хотын дэд консулаар томилсон гэв.