Цар тахлын үеэр Засгийн газар ЧАЛКО-гоос 250 сая ам.долларын зээл авчээ
Энэ сарын 8-9-ний өдрүүдэд оройн оргил цагаар нэг нэвтрүүлгийг телевиз үзэгчдэд үзүүлэв. Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга З.Энхболд нарын хүмүүс Гашуунсухайт-Ганцмод боомтыг нарий царигаар биш өргөн царигаар холбосон, олон жилийн өмнөх түүхийг эргэн сануулав.
Энэ үеэр БНХАУ-ын нүүрс борлуулдаг компани болох ЧАЛКО-гоос 2011 онд 350 сая ам.долларын хүүтэй зээл авч, сонгуулийн өмнө иргэдэд хишиг хүртээсэн талаар дурдлаа. Энэ зээлийг “ЭТТ” ХК 2017 он хүртэл сайн чанарын нүүрс нийлүүлж хаасан юм.
Тэгвэл цар тахлын үеэр 2021-2022 онд Засгийн газар тус компаниас дахин 250 сая ам.долларын зээл авсан, Ингэснээр тус компанид 2028 он хүртэл нүүрс нийлүүлнэ.
“ЧАЛКО”-Д ЯМАР ҮНЭЭР НҮҮРСЭЭ НИЙЛҮҮЛДЭГ ВЭ?
“ЭТТ” ХК улирал бүр тус компанид олгодог нүүрсний үнээ индексийн дагуу өөрчилдөг. Тэгэхээр хатуу тогтсон үнэ биш юм.
- 2022 онд нэг тонн сайн чанарын нүүрсээ 160 ам доллар,
- 2023 онд 119,
- 2024 онд 104 ам.доллараар худалджээ.
Цаашид “ЭТТ” БНХАУ-ын төрийн өмчийн “Чайна энержи” компанид коксжсон нүүрс нийлүүлэхдээ энэ үнээс илүүгүй байна. Энэ заалтыг Монгол Улсын засгийн газар, БНХАУ- ын засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт тусгажээ.
Хэлэлцээр гурван гэрээнээс бүрдэнэ. Тодруулбал, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд ЧАЛКО-д нийлүүлж буй үнээр тооцно гэсэн байна. “ЭТТ”
- 2025-2029 онд нийт 27 сая тонн,
- 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй хэмжээтэй нүүрс нийлүүлнэ.