Эргүүлийн цагдаа нар угаартсан гурван иргэний амь аварчээ

0

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2025 оны Нэгдүгээр сарын 12-ны өглөө 06.42 цагт угаарын дуудлагын иржээ. Дуудлагын дагуу хэргийн газар очиход 50 настай эмэгтэй иргэн Э нь 16 болон 26 настай хоёр охины хамт угаартсан, ухаангүй байдалтай олдсон байна. Цагдаа нар цаг алдалгүй түргэн шуурхай анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээлгэн өгснөөр гэр бүлийн гурван хүний амийг аварчээ. Эх сурвалжийн мэдээлснээр иргэн Э нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ухаан алдан унасан байна.

Одоогийн байдлаар ээж болон бага охины биеийн байдал тогтворжсон бол том охин З нь Цэргийн төв эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах болон аюулгүй байдлыг хангах тасгийн Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Есөн-Эрдэнэ, Эргүүлийн цагдаа, ахлах ахлагч О.Оюунбаатар нар дээрх дуудлагыг авч, шуурхай ажиллажээ. Тэд угаарын аюулаас сэрэмжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *