Л.Мөнхбаясгалан: УИХ-ын гишүүд тэтгэмж авах нь шударга ёсонд нийцэхгүй
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “УИХ-ын гишүүд хоёр шалтгааны улмаас УИХ-д сонгогддоггүй. Нэг нь намдаа таалаагдаагүй учраас, нөгөөх нь ард иргэд унагаадаг. Төрийн албан хаагчид 30, 40 жил ажиллаж байж тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарахдаа нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг авдаг. Үүний төлөө төрийн албан хаагчид гүрийж ажиллаж дуусгадаг. Үүнийг аваад баярладаг. Гэтэл бид тэрнээс нь хэд дахин их хэмжээний мөнгийг намдаа таалагдаагүй, ард түмэнд дүнгээ тавиулчихаад авна гэдэг шударга зүйл үү. Энэ шударга биш.
Тэтгэмж авахад хүн болгонд сайхан. Гэхдээ энэ шударга ёсонд нийцэхгүй. Надад дуртай УИХ-ын гишүүн алга. Л.Мөнхбаясгалан гэдэг шинэ гишүүн гарч ирээд бидний тэтгэмжийг байхгүй болгох гэж байна гэж яриад байгаа юм. Хэн тэднийг УИХ-ын гишүүн болгочихсон юм бэ.
Миний хувьд 7 сая гаруй төгрөгийн цалин авдаг. УИХ-д анх удаа сонгогдсон, эрдмийн зэрэг цолгүй, сул гишүүн ийм цалин авдаг. Манай зарим гишүүд цалингаа мэдэхгүй байна лээ. Би бол цалингаа хэзээ буух бол гэж амьдарч байгаа гишүүн” гэв.