Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргахгүй
Хэсэг иргэд “Засгийн Газар огцор” жагсаалыг 1-р сарын 11-нээс эхлэн Төв талбайд хийж эхэлсэн билээ. Жагсаалын эхний өдөр 2000 гаруй иргэн уг хөдөлгөөнд нэгдсэн юм. Энэ үеэр УИХ-дахь сөрөг хүчин болох Иргэний Зориг-Ногоон Намынхан таг чиг байсан бол Н.Номтойбаяр тэргүүнтэй “Үндэсний Эвсэл”-ийнхэн жагсаалыг дэмжиж байна гэх буюу жагсаалыг ямар цөөхөн телевиз шууд дамжуулж байна аа, ямар харамсалтай юм бэ? гэх мэтээр нийгмийн сүлжээнд элдэв зүйл бичиж байв.
Гэвч “Үндэсний Эвсэл”-ийн удирдлагуудын бодит байр суурь өөр ажээ.
Жагсагчдын төлөөллөөс УИХ-ын гишүүн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай хоёрдагч шугамаар холбогдон, “Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ буюу Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу өөрийнхөө албан бланк дээр цуглуулах боломжтой” эсэхийг лавласан тухай албан бус мэдээлэл байна.
Харин Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргахгүй гэнэ. 2024 оны сүүлээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Н.Номтойбаяр: ” Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд энэ асуудал дээр сайн ажилласан байна.” хэмээж байсан билээ.
Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлаггүй, дажгүй ажиллаж байна гэж үзэж буй бололтой.