СБД-т орон сууцны 1 м.кв талбайн хамгийн өндөр буюу ₮5.7-5.9 саяын үнэтэй байна
Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2024 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дөрвөн сая 650 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, хуучин орон сууцных дөрвөн сая 270 мянган төгрөг байгаа нь 16 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өсжээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ хамгийн өндөр буюу таван сая төгрөгөөс дээш байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 2.9-3 сая гаруй төгрөгийн үнэтэй байна.