Нарны аймгийн 7 гараг нэг шугамд огтлолцоно

0

Санчир, Буд, Далайн ван, Сугар, Тэнгэрийн ван, Бархасбадь, Ангараг гэсэн нарын аймгийн долоон гариг бүгд нэг шугамд зэрэгцэн харагдана.

Одон орон сонирхогчдын анхаарлыг татсан гайхамшигтай ховор үзэгдэл хоёрдугаар сарын 28-нд болох юм байна. Эрдэмтэд үүнийг “ховор гаригийн давхцал” хэмээн нэрлэжээ. Нарны нэг талд хэд хэдэн гариг зэрэгцэх нь түгээмэл ч долоон гаригийн зэрэгцэл маш ховор үзэгдэл юм.

Энэ төрлийн давхцал өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тохиож, Хойд Америкдээрх нарны бүтэн хиртэлтийн үеэр ажиглагдаж байв. Харин энэ гайхамшигтай үзэгдэл ирэх сард болох бөгөөд нэгдүгээр сарын 21-нээс эхлэн долоон гаригийн зургаа нь нэгэн зэрэг тэнгэрт харагдах болно.

Гарагийн давхцал гэж юу вэ?

Давхцал нь гурваас найман гаригийн аль нэг тоотой давхцал байж болох ба тав эсвэл зургаан гаригийн зэрэгцлийг томоохон давхцал гэж нэрлэдэг. Тав гаригийн давхцал нь зургаан гаригийнхтай харьцуулахад илүү түгээмэл байдаг бол долоон гаригийн давхцал хамгийн ховор тохиолддог.

Гэхдээ гаригууд диаграм эсвэл зураг дээр харагддаг шиг эгнээ дараалан харагдахгүй. Гаригууд нарны эргэн тойронд гурван хэмжээст орон зайд янз бүрийн тойрог замаар эргэдэг тул шулуун шугаманд зэрэгцэх боломж бараг байхгүй.

NASA энэ үзэгдлийг тайлбарлахдаа:

“Гаригууд шөнө тэнгэрт ойролцоогоор нэг шугамд харагдана гэдэг нь үнэн ч энэ нь гаригуудын ердийн байдал юм. Энэ шугамыг эклиптик гэж нэрлэдэг бөгөөд энэ нь гаригууд нарны эргэн тойронд тойрч буй нарны аймгийн хавтгайг илэрхийлдэг.”

“Энэ нь мөн гаригууд тэнгэрт ойртох мэт харагдах шалтгаан болдог, учир нь бид тэдгээрийг нэг шугам дээр харж, огторгуйн уралдааны зам дээр тойрон эргэхийг ажиглаж байгаа юм.”

Энэ үзэгдлийг хаанаас хамгийн сайн ажиглаж болох вэ?

Гаригийн жагсаалыг ажиглахын тулд хотын гэрлээс хол, нээлттэй талбай эсвэл толгод руу явах хэрэгтэй. Хэрвээ цаг агаар цэлмэг байвал та ихэнх гаригийг нүдээр харах боломжтой. Харин Далайн ван болон Тэнгэрийн ван гаригийг ажиглахад дуран хэрэгтэй байж магадгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *