Утааны сонсгол: “Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлын PM10, PM2,5 буурсан” гэх дүгнэлт танилцуулав

0

Өнөөдөр Төрийн ордонд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонгол зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Агаарын бохирдол- хүн амын эрүүл мэнд /Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Агаарын бохирдолтой холбоотойгоор холбогдох мэргэжилтэн, судлаачид 5 сарын хугацаанд 25 айлд багаж тавьж үр дүнг нь судласан талаараа танилцуулав. Уг дүгнэлтийг сийрүүлбэл,

  • “2020-2022 оны хооронд хийсэн түүврийн судалгаа, туршитаар сайжруулсан шахмал түлш хэрэглэх үед дотоод орчны агаарын нүүрс төрөгчийн дутуу ислийн (СО) агууламж ДЭМБ-ын анхааруулах шугамаас давсан байна.
  • Сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд нүүрстөрөгчийн дутуу ислийн оргил цагийн дундаж агууламж дотоод орчинд 39 хувьд хүрч, ДЭМБ-ын дотоод орчны агаарын чанарын удирдамжаас давсан үзүүлэлттэй, аюултай түвшинд хэвээр байна.
  • Сайжруулсан шахмал түлш жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн байна.
  • Гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарын чанар дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ ДЭМБ-ын удирдамжаар 8 цагийн улбар шар шугам, дундаж үзүүлэлтээс давсан байна.
  • Монгол улсад 2020-2022 онд агаарын чанар болон хүүхдийн амьсгалын замын эрүүл мэнд сайжирсан байна. Таваас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл буурсан төлөв байдал ажиглагдсан.
  • Түүхий нүүрсний хэрэглээний үед өвлийн улиралын агаарын чанарын найрлага дахь PM10, PM2,5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг аяндаа зулбах давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдса.
  • Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт PM10, PM2,5 буурсан.
  • Дотоод орчны агаарын чанарт хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ ДЭМБ-ын дотоод орчны агаарын чанарын удирдамжаас давсан үзүүлэлттэй байгаа нь эх, ургийн эрүүл мэндэд нөлөөлөх өсөлтийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *