Автомашинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг цахимаар авч эхэлж байна

0

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу Улаанбаатарт ашиглах тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох ажлыг цахимжуулсан. Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс хөгжүүлсэн https://carplate.ulaanbaatar.mn/ сайтаар дугаар авах хүсэлтийг өнөөдрөөс албан ёсоор хүлээн авч эхэллээ. 15:00 цагийн байдлаар нийт 397 хүсэлт иржээ.

Хүсэлтүүдийг шалгуур үзүүлэлтийн дагуу оноо тооцон эрэмбэлнэ. Та өөрийн хэддүгээрт эрэмбэлэгдсэн байгааг сайтын нүүр хуудасны “Дараалал шалгах” хэсэгт бүртгүүлсэн тээврийн хэрэгслийнхээ арлын дугаарыг оруулан шалгах боломжтой. Энд харуулж буй дараалал нь шалгуур үзүүлэлтүүдийн дагуу оноог тооцон, яг одоо бүртгэгдсэн байгаа хүсэлтүүдийн жагсаалт дахь таны эрэмбийг харуулж буй бөгөөд үүнээс хойш бүртгэгдэх хүсэлтийн онооноос шалтгаалан дараалал өөрчлөгдөх боломжтой юм байна.

Энэ байдлаар дугаар авах хүсэлтийг эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох бөгөөд энэ үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод явагдах юм байна.

Нийслэлийн Засаг даргын  захирамжийн дагуу доорх шалгуур үзүүлэлтийг хангасан Иргэн / Аж ахуй нэгж Улаанбаатарын серитэй улсын дугаар авах хүсэлт илгээх боломжтой. Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
  • Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх
  • Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх.

Эдгээр шалгуурыг хангаж буй эсэхээ мэдэхийн тулд:

  • Алхам 1: https://carplate.ulaanbaatar.mn/ сайтад нэвтэрнэ.
  • Алхам 2: “Нэвтрэх” гэсэн хэсэг дээр дарж дан системээр дамжин өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Алхам 3: Та дээрх шаардлагад нийцэж буй эсэхийг дэлгэцэд харуулна.

Улаанбаатарын серитэй улсын дугаар захиалах, дараалалд эрэмбэлэгдэх зааврыг ЭНД-ээс үзэх боломжтой.

САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ:

  • Нийслэлийн замын хөгжлийн газарт хандах утас: 11325385
  • Авто тээврийн үндэсний төвийн холбоо барих утас: 70070019
  • Тээврийн Цагдаагийн албаны холбоо барих утас: 70191319
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн газрын холбоо барих утас: 1800-1890
  • Иргэний шилжилт хөдөлгөөн хийсэн мэдээлэл нь хур систем дээр хүлээгддэг тохиолдол бий. Хэрэв хур систем дээр хүлээгдсэн бол E Mongolia 11-11 төвийн утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авна уу.
  • Татварын зөвлөгөө авах утас: 1800-1288 (харьяа дүүргийн татварын газарт хандаж мэдээллээ шалгуулна уу)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *