Хүүхдийн эрхийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийв

0

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Хүүхдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх, тогтоох, хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад хяналт шинжилгээ хийж ажиллаж байна.

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны албан хаагчид, Баянзүрх дүүргийн прокурорын газар, дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдын хамт Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын “Залуучуудын төв”, “Хүүхдийн төв”-д хяналт шинжилгээ хийж ажиллав.

1 / 15

Хяналт шинжилгээний хүрээнд “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх”-ийн хэрэгжилт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан ажил, хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцаж, “Залуучуудын төв”, “Хүүхдийн төв”-ийн байрны ахуй нөхцөлтэй танилцаж, тус цогцолборын албан хаагчид болон хүүхдүүдээс асуумж авч, хүсэлт гаргасан хүүхдүүдтэй ганцаарчлан уулзлаа.

Хяналт шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд тогтоогдсон нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *