Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томиллоо

0

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг томиллоо. Дараах нэр дэвшигчид сонгогдсон бөгөөд намтар, ажилласан туршлагаас танилцуулж байна.

Намсрайн Батнасан

  •  Н.Батнасан нь 1970 онд Увс аймагт төрсөн, 55 настай.  
  • 1993 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг гадаад худалдааны эдийн засагчаар төгссөн.  
  • 1998 онд тус сургуульдаа эдийн засгийн ухааны магистрын, 2001 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой.  
  • 2008 онд БНСУ-ын Соганы их сургуульд докторын дараах сургалтад хамрагджээ.  
  • Тэрбээр 1993-1994 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа Улсын бөөний худалдааны нэгдэлд Гадаад худалдааны мэргэжилтэн;
  •  1995-1998 онд “Бөөний худалдаа” ХК-д гадаад худалдааны менежер; 1994-1996 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа “Монгол худалдаа концерн”-д ерөнхий менежер;  
  • 1996-1997 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа “Монгол худалдаа концерн”-д ерөнхий захирлаар ажиллаж байгаад 1998-1999 онд  
  • “Сэрүүлэг” дээд сургуульд багшилсан байна.  
  • 2000-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, ахлах багш, дэд профессор, профессор;  
  • 2013-2025 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж.

Раднаасэдийн Даваадорж

  • Тэрбээр 1968 онд Ховд аймагт төрсөн, 57 настай.  
  • 1992-1997 онд Эрхүүгийн политехникийн дээд сургуулийг цахилгааны инженерээр төгссөн.
  •  1999-2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн.  
  • 2001 онд Техникийн их сургуульд цахилгааны системээр магистрын зэрэг хамгаалсан.  
  • 2004-2008 онд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.  
  • 2004-2008 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Аялал жуулчлалын хэлтсийн дарга
  • 2008-2013 онд Ховд, Сэлэнгэ аймгуудад Гаалийн орлогч дарга, ахлах байцаагч;  
  • 2013-2016 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Дэд дарга;  
  • 2016 онд Тахарын албаны Дэд дарга; 2017-2024 онд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн ажлын албанд Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад  
  • 2024 оны 09 сараас Улсын Их Хурлын дэд даргын ахлах зөвлөхөөр ажиллах болжээ. 

Батбаатарын Мөнхзаяа

  • 1984 онд Завхан аймагт төрсөн, 41 настай. 2001-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр,
  • 2008 онд тус сургуульдаа бизнесийн удирдлагын магистрын зэрэг,
  • 2013 онд мөн сургуульдаа бизнесийн удирдлагын ухааны докторыг зэргийг тус тус хамгаалжээ.
  • 2019-2020 онд Австралийн Монашийн их сургуульд банк санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан байна.
  • 2005-2015 онд СЭЗДС, Санхүүгийн удирдлагын тэнхимийн багшаар ажиллаж байгаад 2015-2018 онд сургуулийнхаа Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч;
  • 2018-2019 онд Санхүүгийн удирдлагын тэнхимийн Дэд профессор; 2021 оноос одоог хүртэл сургуулийнхаа Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректороор ажиллаж байгаа аж.

Б.Энх-Амгалан

  • 1984 онд Завхан аймагт төрсөн, 41 настай.
  • 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж,
  • 2000 онд МУИС-д эдийн засгийн магистрын зэрэг, 2005 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг,
  • 2005 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
  • Тэрбээр 1999 онд “НИК” ХК-д эдийн засагч; 1999-2002 онд МУИС-ийн Статистикийн тэнхимд багш;
  • 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч;
  • 2008-2010 онд Япон Улс, Кобегийн их сургууль, докторын дараах судлаач;
  • 2010-2011 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд зочин судлаач;
  • 2011-2012 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч;
  • 2012-2013 онд “Очир төв” ХХК-ид ссанхүүгийн зөвлөх;
  • 2013-2014 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд зочин судлаач;
  • 2014 оноос одоог хүртэл МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор;
  • 2014-2015  онд “СИКАП ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.
  • Мөн 2015-2018 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Дэд захирал;
  • 2018-2020.03 онд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн Бодлогын газрын дарга;
  • 2020.03 дугаар сараас МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал; 2020-2021 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал; 2021-2024.10 сараас хойш МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, Дэд профессороор ажиллаж байгаа юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *