Г.Хосбаяр: Малчны үндэсний онцлогыг шингээсэн даатгалын тогтолцоо бий болгох хэрэгтэй

0

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өнөөдөр хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Хосбаяр мал, малчны эрсдлийг цогцоор нь шийдэх даатгалын үйлчилгээ байх шаардлагатайг онцоллоо.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Монголын хөдөөд байгаа 200 мянган малчин өрхийн гол хөрөнгө бол мал юм.  Өнөөдөр малын үнэ цэнэ, үнэлгээ муу байгааг бүгд мэдэж байаа. Нэг хонь 150-250 төгрөг байгаа. Тэгэхээр 1000 хоньтой хүн 150-250 сая төгрөгтэй л байна гэсэн үг. Гэтэл Улаанбаатар хотод хоёр өрөө байр 200 сая төгрөгийн үнэлгээтэй л байгаа.

Даатгалын компаниуд байр, машин зэргийг илүү даатгах сонирхолтой байдаг юм байна. Тийм учраас малчин өрхийн гол хөрөнгийн үнэлгээг өсгөх, үнэтэй байлгах, эрсдэлээс хамгаалах нь төрийн гол бодлого байх ёстой.

Малчин хүний амь нас, эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаа, орлого, эд хөрөнгийг даатгах, судалгаа шинжилгээ хийсэн газар байдаг уу. Өнөөдөр барилга угсралтын даатгал гэж байдаг. Эрсдэл, явц зэргийг бүгдийг тооцоолдог юм. Үүнтэй адил малчин хүний бүтээж буй баялаг, эрсдлийг хамгаалах, үндэсний онцлогыг шингээсэн даатгалын тогтолцоо бий болгох боломж бий юу. Энэ талаар судалсан уу.  

Хоёрдугаарт, малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхүүдийг харахад хангайн бүсэд муу байна. Өвөрхангай, Архангай аймгийн малчдын  даатгуулсан байдал тааруу байхад Баянхонгор аймгийн малчид олноороо даатгуулсан байна. Нэг бүсийн аймгийн малчдын хамрагдалт өөр байгаа нь ямар нөхцөл байдлаас шалтгаалж зөрүүтэй байна вэ гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *