Г.Лувсанжамц: Шинэ Хархорумын хуулийн төсөлд хотын захирагч нь тухайн бүсэд байгаа ААН-ын орлогын 5 хувийг авч, оюуны өмчийг нь авах заалт тусгасан байсныг засуулсан

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хуулийн төсөлд хотын захирагчид хэт өндөр эрх мэдэл төвлөрөх агуулга бүхий заалт тусгасан байсныг шүүмжилж, байнгын хорооны хуралдаанд саналаа хэлж, төсөлд тусгуулсан тухайгаа мэдэгдсэн юм.

Уг асуудлаар тодруулахад, “Шинэ Хархорумын хуулийн төсөлд төлөвлөгөө батлагдаагүй байхад газар эзэмших, ашиглах эрхийг нь олгоно гэж заасан байсан. Гэтэл өнөөдөр тулгамдаад байгаа Улаанбаатар хотын түгжрэл, утааны асуудлыг үндэс нь төлөвлөгөөгүй хот байгуулсны л хор уршиг шүү дээ. Хархорум хотын концепц яг энэ замаар алхаж болохгүй гэдэг санаагаа хэлж, шударгаар шүүмжилсний төлөө УИХ-ын гишүүн байсан нэг хүн миний өрөөнд орж ирж намайг загнаад гараад явсан. Би яагаад хотын захирагч нь “хааны эрх мэдэл” эдэлдэг байж болохгүй гэж шүүмжлэв гэхээр тухайн бүсэд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийн орлогын 5 хувийг хотын захирагч нь авах заалт оруулсан байсан. Мөн тус бүсэд үүссэн оюуны өмчийг хотын захирагч нь авахаар тусгасан байсан. Энэ мэт хэт том эрх мэдлийг хотын захирагчид төвлөрөх заалтууд оруулсныг нь засахыг шаардсан юм. Гэхдээ ойлголцож чадсан учраас тэр хүний нэрийг нь хэлээд яах вэ” гэв.

Улаанбаатар хот төлөвлөгөөгүйгээр газар олгосноос л өнөөдрийн нөхцөл байдал үүссэн шүү дээ.

Тухайн бүсэд байх ААН-үүдийн орлогын 5 хувийг хотын захирагч авна гэсэн заалт байсан.

Тухайн газар үүссэн оюуны өмчийг хотын захирагч нь авна гэсэн заалт байсан

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *