“Хүүхэд хөгжлийн танхим”-д хүүхдийн хөгжлийг дэмжих аргазүйн сургалт зохион байгууллаа

0

Хөгжлийн тусгай дэмжлэг шаардлагатай сурагчдад боловсролын үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх нь
боловсролын бүх шатны байгууллагын зорилго юм.
Тэрхүү эрхэм зорилгоо биелүүлэхэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүүхдийг Ивээх Сангаас “Тэгш
хүртээмжтэй цогц үйлчилгээгээ бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж,
нийслэлийн 32, 18, 117, Сэлэнгэ аймгийн 6, Баянхонгор аймгийн 16 дугаар цэцэрлэгүүд дээр хүүхдийн
хөгжлийг дэмжих танхим (ХХДТ)-ыг байгуулж, тохирох тавилга, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн байна.
Улмаар тус танхим дахь хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, бие бялдар, эрүүл мэнд, нийгэмшихүйн
чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн боловсролын тоглоом, ном, гарын авлага, хөгжим болон бусад эд
зүйлсийг хэрхэн хэрэглэж болох талаарх сургалтыг 2025.01-13-15-ны өдрүүдэд нийслэлийн зорилтот
цэцэрлэгийн багш нарт зохион байгуулсан бөгөөд багш нар хөгжлийн онцлогтой, ялгаатай хэрэгцээтэй
хүүхдийн сэтгэц танин мэдэхүй болон зан үйлийн онцлогт тохируулан бүтээлчээр ашиглах арга зүйд
суралцан бүтээлчээр ашиглах боломжтой боллоо.
Тухайлбал: Нийслэлийн хүүхдийн 32 дугаар цэцэрлэгийн багш П.Пүрэвсүрэн сургалтаас олон зүйлийг
суралцаж ажил, амьдралдаа хэрэгжүүлэн ажиллая гэж бодож байгаагаа ийнхүү хуваалцав.

Сургалтад сууж байх үедээ ангийнхаа хүүхдийг бодоод дүгнээд сууж байлаа. Ажлын байранд ирж
тухайн хүүхдийг минь ажиглаж, түүнд тохирсон дэмжлэгийн санаанууд хэлж өгсөнд баярлалаа.
Миний хувьд хүүхдээсээ богино хугацаанд их үр дүн хүлээж байсныгаа ойлголоо.

  • Өөрийн хэрэгжүүлж буй ганцаарчилсан төлөвлөгөөгөө эцэг эх, дэмжлэгийн багтайгаа хамтран дахин засан сайжруулах шаардлагатай байгааг олж харсан.
  • Хэл яриа болон нийгэмшихүйн хөгжлийг дэмжих олон аргууд, хүүхэд, эцэг эхтэй ажиллах арга зүй,
    хууль дүрэм, шилжилтийн төлөвлөгөөг нарийн ойлгож авлаа.
  • Биднийг чиглүүлж, зааж сургах арга барил хэвшмэл ойлголтоо шинэчлэх талаар олон зүйлийг
    зааж өгсөн багш нартаа маш их баярлалаа.
    Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хичээж, тэгш хамруулан, сэтгэл мэдрэмжийг нь ойлгож ажиллах
    болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *