НДШ-ийн орлого 749 тэрбум төгрөгөөр өссөн байна
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг
танилцуулсан юм.
Энэ үеэр татвартай холбоотой мэдээллийг дараах байдлаар хүргэв.
Татварын нийт орлого өнгөрсөн онд 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу
27.4 хувиар өссөн байна.
Үүнд
- Орлогын албан татвар 3.3 их наяд төгрөг буюу 58 хувь
- ААН-ийн орлогын албан татвар 2.5 их наяд төгрөг
- Хувь хүний орлогын албан татвар 0.7 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлснийг мэдээллээ.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (HӨAT) 1.1 их наяд төгрөг буюу 23 хувиар өсжээ.
Нийгмийн Даатгалын Шимтгэлийн орлого 749 тэрбум төгрөг буюу 19 хувиар өссөн байна. - Гадаад үйл ажиллагааны орлого 327 тэрбум төгрөг буюу 20 хувь
- Онцгой албан татвар 308 тэрбум төгрөг буюу 39 хувиар тус тус өссөн нь татварын орлогын өсөлтөд
голлох нөлөөг үзүүлсэн байна.
Онцгой албан татварын өсөлтөд суудлын автомашины албан татвар 262 тэрбум төгрөг буюу 81 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.