Д.Алтанцэцэг: Нефть барих үйлдвэрийн зардал хоёр дахин өссөн

0

“Нефть барих үйлдвэрийн зардал хоёр дахин өссөн. Цаг үеэ олоогүй улс төржилтийг огт ойлгохгүй байна” гэж Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлж байна.

“Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Нэгдүгээр хэсгийн ажил дууссан. Хоёр, гуравдугаар хэсгийн ажил явагдаж байна. Дөрөвдүгээр хэсгийн ажлыг эхлүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. ТЭЗҮ 2017 онд хийгдсэн. Журмаараа таван жилд шинэчлэгдэх ёстой.

Цар тахал гэх зэрэг хүндрэл бэрхшээлийг бид туулсан. Ингээд нийт хөрөнгө оруулалтыг 37 хувиар өсгөж чадсан. Манай үйлдвэр анх 1.698 сая ам.долларын өртөгтэй байсан. Одоо нефть барих үйлдвэрийн зардал хоёр дахин өссөн.

Газрын тосны үйлдвэр манай улсад зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Өөрийн орны түүхий эд баялгийг боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах нь хамгийн чухал. Стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс эх оронд хамгийн чухал шүү дээ. Цаг үеэ олоогүй улс төржилтийг огт ойлгохгүй байна. Үйлдвэр гэдэг чинь барилга угсралт явагдахгүй, тоног төхөөрөмж угсрах юм. Нийт хөрөнгө оруулалтын 5 хувийг инженерчлэл, барилга угсралтад 35 хувь, 60 хувь нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд зарцуулагдах юм гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *