Зэс, литиг хэн түрүүлж зах зээлд нийлүүлнэ, тэр улс ирэх арван жилд том амжилтад хүрнэ

0

“Рио Тинто” компанийн Хэвлэл, харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх Б.Дашням Ирээдүйн түүхий эдийн хурал 2025-д оролцсон юм. Саудын Арабын нийслэл Рияд хотод дөрөв дэх удаа болсон энэ хуралд манай улсаас 20-иод хүн оролцов.

-Ирэх арван жилд 6 их наяд ам.долларыг уул уурхайн эрэл хайгуул, олборлолтод зарцуулах юм байна. Хурлыг зохион байгуулагч Саудын Араб энэ хөрөнгийг яаж нутаг руугаа чиглүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Саудын Араб дэлхийн том компаниудад хөрөнгөө авчраад хайгуул хийх, уурхай байгуулах, олборлолт хийхийг нь илүү хялбар болгожээ. Ингэснээр эдийн засгаа төрөлжүүлэх, илүү хүчтэй эдийн засагтай болохыг зорьж байна.

Хувийн хэвшил, компаниуд эндээс юу сонирхож байна гэхээр Саудын Арабт ирээд оффисоо нээхэд хэд хоног шаардах, бидэнд ямар шаардлага тавих вэ, энд бизнесийн орчин нь үнэхээр хялбар болсон уу гэдгийг сонирхон судалж байна.

skip-share

Гүүглээс хайлт хийхэд бага эрчим хүч шаарддаг байсан бол хиймэл оюун ухаанаар тусгайлсан хайлт хийж байна. Энэ нь өмнөхөөс дор хаяж арав дахин их эрчим хүч шаардана.

Мөн томоохон компаниуд уул уурхайг илүү бүтээмжтэй болгох технологиудаа танилцуулах, худалдах зорилгоор ирж, үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Олон хэлцэл уулзалтууд өрнөж байна.

Эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаантай холбоотойгоор дэлхий дараагийн шатны, арай өөр тооцооллын систем рүү шилжиж байна. Жишээ нь, Гүүглээс хайлт хийхэд өмнө нь маш бага эрчим хүч шаарддаг байсан бол хиймэл оюун ухаанаар тусгайлсан хайлт хийж байна. Энэ нь өмнөхөөс дор хаяж арав дахин их эрчим хүч шаардана.

Үүнтэй холбоотойгоор маш их эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай болно. Эдгээрийг тэжээх зэс, лити гэх мэт металлын хэрэгцээ асар ихээр нэмэгдэнэ. Үүнийг хэн түрүүлж дэлхийн зах зээл рүү нийлүүлнэ, тэр улс, тэр компани ирэх арван жилд том амжилтад хүрнэ.

Саудын Араб оргил цаг үетэй нь давхцуулаад энэ зах зээлийн гол тоглогч байхын төлөө ажиллаж байна. Тэд 2030 он хүртэл эхний алсын хараагаа хэрэгжүүлж байгаа юм байна. Хайгуулын лиценз авахыг маш хялбар болгожээ. Компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд цахимаар тендерт оролцох боломжтой. 50 мянган км орчим Арабын бүслүүрийн дагуу маш том талбайд хайгуул хийх боломжийг олгожээ.

Гаднын компаниуд ирж хайгуул хийвэл бүрэн дэмжинэ гэнэ. Бас нэг сонирхолтой зүйл нь Саудын Арабт гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн мөнгөөр хэмжихгүй байна. Барууны, олон улсын компанийг оруулж ирснээрээ мөнгийг нь эдийн засагтаа эргэлдүүлэхийн сацуу гаднын мэргэжилтнүүдийг ажиллуулах өндөр сонирхолтой байна.

Ингэснээр том компаниудын нөү-хауг улсаа шингээх, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд алт аль талдаа өгөөжтэй хувилбарууд хайж байна. Саудын  Арабын удирдлагууд хавтгай уялдаа, зэрэгцээ холбоо гэж нэрлэсэн бодлого хэрэгжүүлж байна. Эрчим хүчний яам нь газрын тосны салбараа хариуцдаг, Уул уурхайн яам нь тусдаа юм байна.

Гэхдээ энэ хоёр яам хамтран ажиллаж, хуулиа хамтран боловсруулдаг гэв. Хуулийн зөвлөгөөг англи, франц хэлээр маш хялбар аргаар өгч байна. Нэг системд компаниа бүртгүүлчихвэл төрийн мэдээллийг нь бусад яам, Хөрөнгө оруулалтын агентлагууд нь авчихдаг юм байна.   

Барууны компаниуд хөрөнгөө оруулж, хайгуул хийн, олборлолт явуулахад нь хамгийн хялбар байхаар зохицуулжээ. Үүнд ч компаниуд талархалтай хандаж байна. Урт хугацаанд хөрөнгө оруулахад ямар бодлого явуулах талаар компаниуд асуухад Саудын Арабын зүгээс татварын таатай орчин буюу татвараас байж болох хамгийн дээд хэмжээгээр хөнгөлж, мэдээллийн ил тод байдлыг хангах амлаж байна.

Уул уурхайн таваарын хувьд лити, никель, кобальт, зэс анхаарал татаж байна. Монголтой илүү хамааралтайн хувьд зэс одоо нэг тонн нь 9000 ам.доллар орчим байна. МкКэнзи судалгааны байгууллагын төлөөлөл өнөөдөр илтгэл тавьж, 2035 он гэхэд зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар болно гэв.

Ингэж өсөхгүй бол энэ салбар руу хөрөнгө оруулах сонирхол буурах юм байна. Ингэснээр эрчим хүчний хэрэглээ оргил үедээ хүрэхэд эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай металлуудын хэт хомсдол үүсэхгүй байх боломжтойг онцоллоо.

-Мэдээлэл хуваалцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *