С.Ганбаатар: 2.2 тэрбум ам.долларын өр гэдэг нь Монгол Улсыг хэзээ ч босохгүй болно шүү
“Газрын тос боловсруулах үйлдвэр”-т нэмж 464 сая ам.долларын зээл авахыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-2011 онд байгаль орчин, усны томоохон судалгааг голландууд хийсэн. Алтанширээ байтугай тус сав газарт ус байхгүй гэдэг судалгаа байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийгээгүй, нуугаад байдаг. “Норинко”-гоос авсан олон зуун сая доллароор 500км нефтийн хоолой барьчихсан. Нүүрсээрээ бид төлж байгаа. Энэ хэдэн зуун сургууль, цэцэрлэг барих эмнэлгийн мөнгө.
Би хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт, тооцоо судалгаа үзье гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр улсын нууц гээд үзүүлэхгүй байна. Хулгай хийсэн учраас нууцаас гаргахгүй гээд байна.
“Газрын тос боловсруулах үйлдвэр”-т дахин 464 сая ам.долларыг үнэ өссөн гэж оруулж ирж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн өссөн байж болно, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй байгаа шүү. 2.2 тэрбум ам.долларын өр гэдэг нь Монгол Улсыг хэзээ ч босохгүй болно шүү гэв.