Рио Тинто компани Монголын Засгийн газарт Оюу Толгойн 295 сая ам.долларын татварын маргаанаа эцэслэх санал хүргүүлжээ

0

Токио | “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газарт Оюу Толгой зэсийн уурхайн татварын маргааныг шийдвэрлэхийн тулд 295 сая ам.долларын (472 сая австрали.доллар) маргааныг эцэслэх санал тавьсан нь Гленкортой нэгдэх хэлэлцээ хийгдэж магадгүй хэмээн ийн шийдвэрлэхээр болсон бололтой.

“Рио Тинто” группийн зэсийн салбарыг хариуцсан захирал Кэти Жексон арванхоёрдугаар сард Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан захидал илгээж, 2013-2020 оны хооронд үүссэн татварын маргааныг шийдвэрлэх саналаа тавьсан талаар нэрээ нууцласан эх сурвалж хэлсэн талаар The Australian Financial Review-д мэдээлжээ

“Рио Тинто” группээс илгээсэн захидалдаа татварын маргаантай холбоотой Монгол Улсын Засгийн газартай үүсээд буй асуудлыг харилцан ойлголцох замаар шийдвэрлэж, бүрэн дүүрэн тохиролцоо шийдэлд хүрэх саналтай байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас уг захидалд албан ёсны хариулт өгөөгүй” хэмээн бичжээ.

“Оюу Толгой” компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийсэн юм. “Оюу Толгой” компани 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулж байсан. Харин Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан нөхцөл үүссэн юм.

Эх сурвалж: FINANCIAL REVIEW

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *