Ерөнхий сайд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулъя гэжээ

0

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлана. Хуульд заасан 75-аас доошгүй хоног хуралдсан учраас ээлжит чуулганыг завсарлуулах юм. Ингээд хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэнэ.Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан дэмжсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь Засгийн газрын 14 мега төслийн нэг болох “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлаагүй байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулж дээрх асуудлыг хэлэлцэн батлах чигтэй байгаа аж.Түүнчлэн Засгийн газраас өргөн барих Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Элчин сайд нарыг томилох, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын Дээд шүүхээс ял шийтгэл авсан гэх мэт асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэх бололтой.Хэрвээ ээлжит бус чуулган хуралдуулах бол УИХ-ын дарга захирамж гаргадаг. Тус захирамжид ээлжит бус чуулганыг хэдэн өдөр хуралдуулж, ямар асуудал хэлэлцэхийг нарийн тусгадаг билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *