С.Лүндэг чуулганы ирцээрээ Х.Баттулгын араас сүүл мушгисан тул тайлбар өгнө

0
lvndeg

УИХ-ын намрын чуулганы арванхоёрдугаар сарын 11 удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баттулга ДОЛООН удаа тасалж, ГУРВАН удаа эмнэлгийн чөлөө авч, НЭГ удаа оролцсон ирцтэй байгаа юм. Түүнийг Ёс зүй дэгийн байнгын хороогоор оруулах нөхцөл үүсээд буй.

Тэгвэл түүнээс дутахааргүй ирцтэй нэг гишүүн бий аж. Тэр нь УИХ-ын гишүүн С.Лүндэг бөгөөд өнгөрсөн сард ХОЁР удаа тасалж, ЕСӨН удаа эмнэлгийн чөлөө авч, нэг ч суугаагүй байна. Түүний ирцийн асуудал өмнөх саруудад ч сайн байгаагүй. “Ийм УИХ-ын гишүүн байдаг юм уу” хэмээцгээхэд хүрэв.

Есөн удаа эмнэлгийн чөлөө авсанаар “эрүүл мэндийн асуудалтай байгаа” гэх мэдээлэл батлагдаж буй юм. Ямартай ч УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хөтлөлцөөд Ёс зүй, дэгийн байнгын хороогоор орж тайлбараа өгөх нөхцөл бүрдлээ.

Ташрамд түүнийг, Ерөнхийлөгчийн шинэ оны мэндчилгээний үеэр “найтаадаг хүү”-гийн аав гэдгээр нь олон нийт мэднэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *