Л.Оюун-Эрдэнэ: Зарим гишүүн 2028 оны сонгуулийг бүсчилж хийхгүй гэж яриад байна гэсэн. Бид бүсчилсэн үзэл баримтлалаасаа ухрахгүй шүү

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн
ерөнхий төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн хөгжлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Наадмын өмнөхөн буюу хаврын чуулган дуусахаас өмнө бүх
бүсэд Бүсийн зөвлөлийн хурал зохион байгуулагдана. Бүсээс сонгогдсон гишүүд, аймгуудын
Иргэдийн хурлын төлөөлөгчид болон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтарсан хурал
хийнэ. Гэхдээ албан ёсны шийдвэр бус зөвлөмж гаргана.
Энэ үеэр нийслэл 2040 он хүртэлх еренхий төлөвлөгөөгөө гаргасантай уялдуулан бүсүүд мөн
2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж танилцуулах юм.
Цаашид бүсийн эрх зүйн асуудал ямар байх вэ. Төсвөө яаж бүрдүүлэх үү. Гурван аймаг нэг бүс
байлаа гэхэд аймгуудын ИХТ хамтарч хуралддаг байх уу зэрэг бүтэц зохион байгуулалтын
асуудал яригдана. Мөн орон нутгийн сангуудаа хэрхэн нэгтгэх вэ, 2026 оны улсын төсвийн санал
авах зэрэг асуудлыг хүрээнд уулзалт хийнэ.
Түүнчлэн Ерөнхий сайдын хувиар парламентын гишүүддээ нэг зүйлийг илэрхийлэх нь зөв байх
гэж бодож байна. 2028 оны сонгуулийг бүсчилж хийхгүй гэж гишүүд маань аймгуудын Засаг
дарга нартай яриад байгаа юм билээ. Бид буцаад аймаг, аймаг руу жижгэрвэл улсын төсөв бүр
илүү хүндэрнэ.
Бид бүсчилсэн үзэл баримтлалаасаа ухрахгүй байх ёстой. Тиймээс гишүүд маань өөрийнхөө
сонгогдох эрх ашгийн төлөө бүсийн хөгжлөөс татгалзана гэдэг маш харалган хэрэг шүү” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *