НДЕГ: Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамрагдахын тулд эхнэр,нөхөр хоёулаа НДС-гаас тэтгэвэр авдаг байх ёстой
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор заасан байдаг.
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиодолд өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамрагдах юм.
Тус зохицуулалтад хамрагдахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Өргөдөл
-Нас барсны гэрчилгээ
-Иргэний үнэмлэх
-Гэрлэлтийн баталгаа зэргийг бүрдүүлэх юм.
Мөн тус зохицуулалтад хамрагдахын тулд дараах нөхцлийг хангах шаардлагатай.
Тодруулбал:
-Нөхөр эсвэл эхнэр хоёулаа өндөр настны даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг байх,
-20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх
-Гэрлэлтээ батлуулсан байх ёстой аж.