“ААН-үүд орлогынхоо 10.1 хувийг татварт төлж байна”

0

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн
ордонд боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Н.Энхжин:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд өнөөгийн нөхцөл байдал цаашид баримтлах
бодлогын талаар дараах зүйлсийг танилцууллаа.
2023 оны байдлаар нийт 151,000 гаруй ААН дээр анализ хийхэд ААН-үүд орлогынхоо 10.1 хувийг татварт
төлж байна гэсэн тооцоолол гарчээ.
Жижиг, дунд бизнесүүд 5-6 хувийн татварын ачаалалтай, том ААН-үүд 12.8 хувийн татварын ачаалалтай
байна.

Үүнийг салбараар нь авч үзвэл:

  • Уул уурхай: 19.2 хувь
  • Худалдаа: нийт ААН-үүдийн 36.4 хувь нь 7.3 хувийн татварын ачаалалтай
  • Хүнс, хөдөө аж ахуй: 4.4 хувь
  • Барилга: 5.3 хувь
  • Цахилгаан эрчим хүчний салбар: 4.9 хувийн татварын ачаалалтай байна.
    Уг тооцоолол нь бүх татварыг төлсний дараа борлуулалтын орлоготой харьцуулжээ.

Нийт 9,155 ААН 433 тэрбумын хөнгөлөлт чөлөөлөлтийг эдэлсэн байна.

САНГИЙН ЯАМНААС СҮҮЛИЙН 4 ЖИЛД ТАТВАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА
ХЭМЖЭЭ:

Цаашдын бодлогын талаар Сангийн яаманд саналаа нээлттэй илэрхийлэх боломжтой гэдгийг онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *