Монголын зургаа дахь ёкозүна мэндэллээ
Мэргэжлийн сүмогийн Хацү Башёд озэки Хошорюү С.Бямбасүрэн хоёр дахь удаагаа түрүүлж, ёкозүна цол хүртэх болзол хангасан.
Ингэснээр зөвлөл хуралдаж 74 дэх ёкозүна, Монголын зургаа дахь аварга ёкозүнаг 29-нд өргөмжлөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Японы сүмогийн холбоо өнөөдөр /2024.01.09/ өглөө Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд Их сүмогийн хаврын тэмцээний чансаа тогтоох хурал болон Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг хийжээ. Улмаар удирдах зөвлөлийн хурлын дараа Сүмогийн холбоо захирал Сакагава болон шүүгч Онаруто нар Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол хүртээсэн талаар тус улсын Yahoo.japan агентлаг мэдээллээ.