Д.Цогтбаатар: Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа

0

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа олон нийтэд мэдээлэв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: 

-Байнгын хороодоос энэ чуулганы хугацаанд хамгийн олон цаг хуралдсан үзүүлэлтээр манай Байнгын хороо гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн идэвхтэй, төлөвлөсөн бүх асуудлаа цаг хугацаанд нь шийдвэрлэж ажилласан.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа, бусад Байнгын хороотой хамтарсан 3 хуралдаан зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 29 асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 1, Байнгын хорооны 11 тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгуулсан гэв. Ажлын хэсгүүд 10 удаа хуралдаж, 4 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүргийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо 3 ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд 10 удаа хуралдсан. Намрын ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцээс 2 дүгнэлт ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн. 

Улсын Их Хурлын дарга намрын ээлжит чуулган эхлэхэд л Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг хүн төвтэй болгож, төрийн аливаа үйл ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байх зарчмыг баримталж ажиллана хэмээн бодлогоо тодорхойлсон. Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хорооны зүгээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч ажилласан. 

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн 2024 оны 07 дугаар сард Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байсан иргэний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан. “Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүний эрх, эрх чөлөөг хангах асуудалд онцгой анхаарч, ийм төрлийн зөрчил дахин гаргуулахгүйн төлөө ажиллах ёстой хэмээн үзэж холбогдох талуудад чиглэл өгч, зарим байгууллагад биечлэн ажилласан”.

Тайлант хугацаанд “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулсан. 

Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хүний эрхийг хангах, хамгаалах зохицуулалт бүхий хууль, тогтоолын төслүүдийн талаар дурдаад “Энэ хугацаанд иргэний эрх ашгийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгын төлөө Хууль зүйн байнгын хороо ажиллалаа гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *