Тарагт сумын Засаг даргын тамгын газар ₮40 саяар дасгалын төхөөрөмж авна

0

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын тамгын газар 40 сая төгрөгөөр дасгалын тоног төхөөрөмж авах тендер зарласан байна. Тодруулбал, Гүйлтийн зам дасгалын гудас, Спиннинг зэрэг 13 төхөөрөмж болон хөшиг, толь, гутлын тавиур зэрэг долоон нэр төрлийн ахуйн хэрэглээний зүйлс багтжээ.

Тухайн тендерийг хоёр хоногийн өмнө буюу /2025-01-27/-нд зарласан бөгөөд материалыг ирэх сарын 03-ны өдөр хүлээн авах товтой. Улмаар тендерт тусгагдсан мөнгөн дүнг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар төлөвлөсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *