Сургуулийн орчинд үл таних хүний болон үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн 1,343 хүүхэд ГССҮТ-д ханджээ
Хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн орчин дахь үе тэнгийн гадуурхалт, дээрэлхэлт
нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалаг, харгалзан дэмжигчдэд Гэмтэл Согог Судлалын
Үндэсний Төв (ГССҮТ)-ээс дараах зөвлөгөөг хүргэлээ.
Дээрэлхэлт гэж сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд заналхийлсэн үг яриа, үйлдлийг давтамжтай
ашиглахыг хэлнэ.
2024 онд 1,343 хүүхэд сургуулийн орчинд үл таних хүний болон үе тэнгийн танил найзууддаа дарамт дээрэлхэлтэд өртөж ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсныг мэдээллээ.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжаар үйлчлүүлсэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн гэмтлийн түгээмэл хэлбэрүүд.
Дээрэлхэлтийг таслан зогсоох боломжтой хүмүүс:
• Толгой доргих
• Зөөлөн эдийн гэмтэл
• Хамар хугарах
• Гарын хуруу үе мултрах
• Тохой шуу хугарах
• Эгэм хугарах
Дээрэлхэлтийг таслан зогсоох боломжтой хүмүүс
• Сургуулийн багш нар
• Сургуулийн автобусны жолооч
• Эцэг, эх асран хамгаалагч
• Цагдаа
• Нийгмийн ажилтан
• Сэтгэл зүйч
• Хүүхдийн тусламжийн утас 108
• Эмч, эмнэлгийн мэргэжилтэн
• Дэлгүүрийн худалдагч (Ерөнхий БС-ийн ойролцоох)
• Бусад төрлийн чиг үүрэг бүхий байгууллага
Аюулгүй ирээдүйг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд хучирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрч болохгүйг сануулав.