2025 онд боловсролын байгууллагуудад гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах хуваарь
2025 онд хийгдэх гүйцэтгэлийн үнэлгээний товыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-
өөс танилцуулав.
Хуваарь ёсоор
• Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн ажлын
гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг хоёрдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд
• Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын болон цэцэрлэгийн багшийн
ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд
• Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тавдугаар
сарын 12-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлогдсон байна.
Түүнчлэн энэ оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 13-ны өдрүүдэд Мэргэжлийн
болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн төгсөлтийн үнэлгээг хийх юм.